Нууц мэдээллийн уурхай

Ч.Хүрэлбаатар, Ц.Нямдорж нарыг огцруулахыг Ерөнхий сайдаас шаардлаа

Нийтэлсэн: 2018-04-24 02:22:32

УИХ дахь Ардчилсан намын бүлэг Ч.Хүрэлбаатар, Ц.Нямдорж нарыг Засгийн газрын бүрэлдэхүүнээс огцруулахыг Ерөнхий сайдаас  шаардлаа.  Шаардлаганд  "У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдаад зургаан сар өнгөрч байна. Энэ хугацаанд зарим сайд нарын хариуцлагагүй үйл ажиллагаа ард түмний бухимдлыг төрүүлсээр байна.Тиймээс Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасны дагуу Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарыг Засгийн газрын бүрэлдэхүүнээс огцруулах тухай саналаа УИХ-д оруулж ирэх шаардлагыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд   УИХ  дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд хүргүүлж буй тухайгаа Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат онцоллоо.  Тухайлбал, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар АТГ-т шалгагдаж байгаа "Хотгор шанага"-ын уурхайг БНСУ-ын иргэдэд зарсан тухай асуудлыг нэг тийш нь болгох шаардлагатай. Мөн Ч.Хүрэлбаатар Төсвийн тухай хуулийг зөрчиж, нийт 110 гаруй тэрбум төгрөгийн төсвийн орлогын зохицуулалт хийгээгүй хуулийн зөрчил гаргасан.  Хоёрдугаарт, Хууль зүйн дотоод хэргийн сайд Ц.Нямдорж УИХ-ын 2016 оны 69 дүгээр тогтоол, Засгийн газрын 2017 оны 38 дугаар тогтоол, Төсвийн хуулийг зөрчсөн хариуцлагагүй үйлдэл нь нотлогдсон гэж үзэж байгаа. Мөн Ц.Нямдорж сайд сүүлийн 10-аад жил "Bella Vista" хотхонд Эрдэнэтийн 51хувийг барьцаанд тавин зээл авч Монгол Улсыг 100 гаруй сая долларын өрөнд оруулсан Ш.Батхүүтэй хамаарал бүхий Г.Алтангийн мэдлийн байранд түрээсийн төлбөр төлөлгүй амьдарч байгаа гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн. Энэ асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандан өргөдөл гаргасны хариуд Цэцийн зүгээс тухайн асуудлыг АТГ-аар шалгуулах нь зүйтэй гэсэн хариу өгсөн байдаг. Ц.Нямдоржийн үнэгүй түрээсийн байрны эзэн Г.Алтан нь "Жаст"-ын гэх Ш.Батхүүд зээлсэн нэрийдлээр "Төрийн банк"-наас 53 тэрбум төгрөг гаргуулах болсон нь хууль бус, "Төрийн банк" дээрх хууль бус шийдвэрийн улмаас дампуурч болзошгүй хүнд нөхцөлд орсон гэдгийг тус банкны Ерөнхий захирал Д.Баярсайхан мэдэгдсэн Энэ бүх зүйл бодит зүйлээр нотлогдож байгаа учир Ц.Нямдоржид зайлшгүй хариуцлага тооцох ёстой гэж үзсэн.

 

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 1
  1. irgen /202.179.31.120/ 2018-05-02 16:44:27

    AN iin buleg tonil tsaa*** oor hiih ym oldohgui bna uu*** nuudaa

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших