Нууц мэдээллийн уурхай

Чингэлтэй дүүргийн зарим хорооны холбогдох хэсэгт өөрчлөлт оруулна

Нийтэлсэн: 2024-03-20 01:46:44

 

Нийслэлийн ИТХ-ын зөвлөл өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар “Шинээр байгуулагдсан хороодын нутаг дэвсгэрийн заагийг тогтоох” тогтоолын төслийг өөрчлөлтийн  талаар хэлэлцэв. Хэлэлцэж буй асуудалтай холбоотой танилцуулгыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Лхагвасүрэн хийсэн юм.  Чингэлтэй дүүргийн 12, 16, 21, 22 дугаар хорооны холбогдох хэсэгт өөрчлөлт  оруулснаар 400 гаруй өрхийн 1700 орчим  иргэний  оршин суух хаяг болон үл хөдлөх хөрөнгө, газрын гэрчилгээний хаяг зэрэг зөрчлүүд арилна гэж үзэж байна. 

Өмнө нь Чингэлтэй дүүргийн ИТХ болон Засаг даргаас 7, 12, 16, 17, 19 дүгээр хороодыг хувааж, 20-24 дүгээр хороог шинээр байгуулах саналыг Нийслэлийн ИТХ-д хүргүүлсэн. Энэхүү саналын хүрээнд хороог шинээр зохион байгуулах явцад дээрх  хороодын нутаг дэвсгэрийн заагийг батлахдаа дээрх  өрх  айлуудын хаягийн болон бусад зөрүүтэй байдал үүссэнийг засах шаардлага үүсээд байгааг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга тайлбарлалаа. Энэ асуудлыг  Нийслэлийн ИТХ-ын  ээлжит хуралдаанаар хэлэлцэнэ. 

Нийслэл дэх үйлдвэрлэл, технологийн паркийг компани хэлбэрээр өөрчлөн байгуулна

Хуралдаанаар мөн Нийслэл дэх үйлдвэрлэл, технологийн парк ОНӨТҮГ-ыг компани хэлбэрээр өөрчлөн байгуулах тухай тогтоолын төсөл болон холбогдох компанийн дүрэмд өөрчлөлт  оруулах  асуудлыг хэлэлцэв. 

2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Монгол Улсын Их Хурал баталсан.  Улмаар 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Уг хуульд “Паркийн удирдлага нь Компанийн тухай хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан компани хэлбэртэй байна” гэж хуульчлагдсан. Нийслэлд Багахангай, Багануур, Налайх дүүрэгт үйлдвэрлэл технологийн  паркууд үйл  ажиллагаа явуулдаг бөгөөд үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг дахин шинээр авахад Компанийн тухай хуулийн дагуу өөрчлөн зохион байгуулагдах шаардлага үүссэн талаар Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Өмчийн менежментийн хэлтсийн дарга М.Энхболд танилцууллаа.

Нийслэлийн өмчид барилга, байгууламж бүртгэн авах асуудлыг танилцууллаа

Улс, нийслэлийн хөрөнгө оруулалт, Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Баянгол, Баянзүрх, Налайх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж, ашиглалтад орсон 9 барилга байгууламж болон худалдан авсан барилга байгууламжуудыг нийслэлийн өмчид бүртгэн авах тогтоолын төслийг танилцууллаа. Тодруулбал,

  • Баянгол дүүргийн Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн өргөтгөлийн барилга,
  • Баянзүрх дүүргийн 52, 304 цэцэрлэгийн барилга байгууламж
  • 321 дүгээр цэцэрлэгийн А, Б байр, Налайх дүүргийн Эрдмийн оргил цогцолбор сургуулийн өргөтгөлийн барилга байгууламж,
  • Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилга байгууламж,
  • 330 дугаар цэцэрлэгийн барилга,
  • Сүхбаатар дүүргийн 159 дүгээр сургуулийн барилга байгууламжийг тус тус нийслэлийн өмчид бүртгэн авах юм.

Мөн Сэлбэ дэд төвийн 28МВт хүчин чадал бүхий дулааны станцын барилга байгууламж, тоног төхөөрөмжийг нийслэлийн өмчид бүртгэн авах асуудлыг танилцуулсан юм. Эдгээр асуудлуудыг Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ. Зөвлөлийн хурлаас мөн  Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдааныг энэ сарын 25-ны өдөр хуралдуулахаар товыг тогтов. 

 

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Б.Ундраа: Төгрөгийн тогтвортой байдлыг хангаж чадаагүйгээс нэг сая иргэн ядуу амьдарч байна
Нийтэлсэн: 2024-04-24 01:49:52

 

Манай улсын эдийн засаг 2023 онд долоон хувьд хүрч өссөн гэж байгаа нь яг үнэндээ Засгийн газрын зөв бодлогын нөлөө биш. Нүүрсний экспорт нэмэгдэж, уул уурхайн салбарын өсөлт, түүнээс хамааралтай тээвэр болон бусад салбаруудын идэвхжилтэй холбоотой өсөлт ю ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Гуйлгачин монгол "гурилаар хараат" боллоо
Нийтэлсэн: 2024-04-22 04:56:29

 

Монгол улс хүнсний хувьсгалаа цаасан дээр хийгээд "гурилаар хараат" болчихно гэж та бүхэн зүүдлээгүй явсан биз. Тэгвэл шатахуун, түлш, цахилгаан гээд ОХУ-ын хараат ямарваа нэгэн алхам хийхдээ хазгай гишгэчихвэл улсаараа харанхуй руу бүдэрч мэдэхэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ихэнх нутгаар сэрүүсэж, цасан болон шороон шуургатай байна
Нийтэлсэн: 2024-04-22 03:01:04

 

Энэ долоо хоногт нийт нутгаар цас, бороо, салхи шуургатай хүйтэн, зэврүүн өдрүүд үргэлжлэх нь. Тухайлбал, маргааш IV/23-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно

Сэтгэгдэл бичих Цааш унших

Наадмын нээлт, хаалтыг Ц.Батнайрамдал найруулна
Нийтэлсэн: 2024-04-22 02:58:05

 

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдаж, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмын нээлт, хаалтын ёслолыг найруулах найруулагчийг эцэслэн баталжээ. Үндэсний хорооны гишүүдийн олонхын саналаар "Монгол туургатан" театрын найруу ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

БАЯЛГИЙН ХУЛГАЙЧ
Нийтэлсэн: 2024-04-22 02:44:24

 

"Эрдэнэт үйлдвэр"ийн хоёрдугаар овоолгод түшиглэн боссон "Ачит Ихт" ХХК-ийн гидрометалургийн үйлдвэр 2014 оны долдугаар сард анх ажиллаж, зөвхөн туршилт тохируулгын гурван сарын хугацаандаа л гэхэд 1402.2 тонн катодын цэвэр зэсийг үйлдв ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно
Нийтэлсэн: 2024-04-22 02:38:33

 

Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэл түр зогсоход ажлын 5 хоног үлдлээ.

Сэтгэгдэл бичих Цааш унших

Дэд төвүүдийг хөгжүүлж, төвлөрлийг сааруулснаар агаарын бохирдол, түгжрэлийг бууруулна гэж тооцож байна
Нийтэлсэн: 2024-04-22 02:25:25

 

Нийслэлийн ИТХ-аас өгсөн үүргийн дагуу Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын О.Номинчимэг хийлээ. Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд 100 кВт-аас дээш хүчин чадалтай ха ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Байр, сургалтын төлбөрийн буцаан олголтыг шилжүүлж эхэлжээ
Нийтэлсэн: 2024-04-22 02:21:38

 

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу нийслэл хотын оршин суугч 28979 иргэний 47.1 тэрбум төгрөгийн буцаан олголт /2024.04.19/ иргэдийн дансанд орж эхэллээ.

Сэтгэгдэл бичих Цааш унших

Баабар: Сарлаг нядлах аргачлал
Нийтэлсэн: 2024-04-22 02:17:42

 

Мах комбинатад үхэр яаж нядалдагийг ярьж өгье. Бөх бат төмөр хоолойгоор барьсан хашлагатай, нарийн гудмаар үхэрүүдээ хөөж оруулна. Өргөөшөө дөнгөж хоёр үхэр арай гэж багтахаар нарийн гудам.

Сэтгэгдэл бичих Цааш унших

НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Токио хотод хийж буй айлчлалын хүрээнд Шинагава дүүрэгт ажиллав
Нийтэлсэн: 2024-04-18 01:55:38

 

Нийслэлийн ИТХ-ын дарга Япон Улсад ажиллаж буй албан айлчлалын бүрэлдэхүүний хамт Токио хотын Шинагава дүүрэгт ажилласан юм. Тус дүүргийн ИТХ-ын дарга Ватанабе Юичи болон захирагч Морисава Киокото нартай уулзлаа. Шинагава дүүргийн хувьд Монголын коосэнгийн ..

Сэтгэгдэл бичих Цааш унших