Нууц мэдээллийн уурхай

Б.Энхбаярын үг “машин”-тай гишүүдийг үймүүлж орхижээ

Нийтэлсэн: 2023-11-16 08:57:30

 

Нүүрсний түр хороо, албан ёсны нэршлээр “Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг УИХ-ын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах” үүрэг бүхий Хянан шалгах түр хороог  Б.Энхбаяр сайд ахалж байгаа юм. Тус Түр хороо өнгөрсөн долоо хоногт “...Хянан шалгагчийн ажлын даалгавар батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцсэн. Тэр хурал дээр Б.Энхбаяр хэд хэдэн анхаарал татсан зүйлийг ярив. Тэрбээр “...Нэг сарын өмнөөс Түр хороог би ахлахаар болсон. Хянан шалгагч таван хүнийг нэг сарын өмнө томилсон ч гурав нь намайг даргаар томилогдсны дараа гарсан. Үүнээс хойш нэмж 10 хянан шалгагч томилоод байна. Өнөөдөр гурвыг нэмж томилох гэж байна. Цар хүрээ өргөн болно. Яагаад гэхээр “Эрдэнэс Тавантолгой” болон орон нутгийн Тавантолгой компанийн байгуулагдсан цагаас хойших 10 гаруй жилийн бүх баримтад үзлэг шалгалт хийнэ. Үүнээс өргөн хүрээтэй асуудал хэлэлцэнэ. Бидний батлах гэж байгаа хянан шалгагчийн ажлын даалгаварт худалдан авалттай холбоотой 197 боть нотлох баримтад дүн шинжилгээ хийх даалгавар өгөх гэж байгаа юм. Энэ боть дээр 2000 худалдан авах ажиллагаа байна. Тэгэхээр энэ хэмжээний цар хүрээтэй ажлыг бүтэн жилийн хугацаанд зургаан мэргэжлийн хянагч шалгадаг гэж байгаа юм. Хугацаа богино байгаа нь үнэн. Нотлох баримтыг гаргуулах ажлыг өнгөрсөн долоо хоногт эхлүүлсэн. Өнгөрсөн долоо хоногт Өмнөговь аймагт нотлох баримтуудыг очиж судалж байна. Нотлох баримтыг гаргаж өгөхгүй байгаа асуудал бий. Тиймээс ажлын даалгавар гаргаж байгаа утга нь ийм байна. Нүүрсний борлуулалт тээвэрлэлттэй холбоотой нэлээд мэдээлэл гаргуулж авах шаардлагатай. Өмнөх Түр хороонд гаалийн байгууллагаас хоёр зөрүүтэй мэдээлэл ирүүлсэн байна” гэсэн. Эдний зарим нь эрхэм гишүүдийг ихэд сандаргаад байна. Тухайлбал “...Нүүрсний борлуулалт тээвэрлэлттэй холбоотой нэлээд мэдээлэл гаргуулж авах шаардлагатай” гэсэн нь нүүрсний машинтай гишүүдийг “хөдөлгөөн”-д оруулжээ. Үймэлдээд эхэлсэн байна. Учир нь нүүрс тээвэрт машин явуулдаг компани эзэмшдэг гишүүн олон байдаг. Заримынх нь нэр ус ил тодорхой болсон. Гэхдээ олонх нь “машин”-тай компаниа ойр дотнын буюу хамаарал бүхий этгээдээрээ дамжуулан эзэмшдэг. Түүнчлэн олон дамжсан аалзны тор адил сүлжээний цаанаас гарч ирдэг байгаа юм. Санаанд оромгүй, шударга ёс ярьдаг гишүүд ч нүүрсний тээврээс ингэж “мөнгө хийдэг” гэсэн үг. Энэ бүхэн Түр хорооны зохион байгуулах гээд байгаа сонсголоор ил болох магадлалтай болоод байгаа юм. Мэдээж хэрэг, “...Нэрээ зарлуулахгүй” гэсэн тэдгээр гишүүнд Нүүрсний сонсгол аюул дагуулна. Ер нь бол “машин”-тай гишүүн гэдэг бол нүүрсний хулгайн нэг эд эс л гэсэн үг. Нэр нь ил болох юм бол нэр дэвших нь талаар болно. Тиймээс Б.Энхбаярын “...Сонсголыг удахгүй хийнэ” гээд байгаад ийм асуудалд холбоотой гишүүд саад хийхээр оролдож болзошгүй байна.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 15. ЛХАГВА ГАРАГ. № 228 (7213)

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Б.Ундраа: Төгрөгийн тогтвортой байдлыг хангаж чадаагүйгээс нэг сая иргэн ядуу амьдарч байна
Нийтэлсэн: 2024-04-24 01:49:52

 

Манай улсын эдийн засаг 2023 онд долоон хувьд хүрч өссөн гэж байгаа нь яг үнэндээ Засгийн газрын зөв бодлогын нөлөө биш. Нүүрсний экспорт нэмэгдэж, уул уурхайн салбарын өсөлт, түүнээс хамааралтай тээвэр болон бусад салбаруудын идэвхжилтэй холбоотой өсөлт ю ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Гуйлгачин монгол "гурилаар хараат" боллоо
Нийтэлсэн: 2024-04-22 04:56:29

 

Монгол улс хүнсний хувьсгалаа цаасан дээр хийгээд "гурилаар хараат" болчихно гэж та бүхэн зүүдлээгүй явсан биз. Тэгвэл шатахуун, түлш, цахилгаан гээд ОХУ-ын хараат ямарваа нэгэн алхам хийхдээ хазгай гишгэчихвэл улсаараа харанхуй руу бүдэрч мэдэхэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ихэнх нутгаар сэрүүсэж, цасан болон шороон шуургатай байна
Нийтэлсэн: 2024-04-22 03:01:04

 

Энэ долоо хоногт нийт нутгаар цас, бороо, салхи шуургатай хүйтэн, зэврүүн өдрүүд үргэлжлэх нь. Тухайлбал, маргааш IV/23-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно

Сэтгэгдэл бичих Цааш унших

Наадмын нээлт, хаалтыг Ц.Батнайрамдал найруулна
Нийтэлсэн: 2024-04-22 02:58:05

 

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдаж, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмын нээлт, хаалтын ёслолыг найруулах найруулагчийг эцэслэн баталжээ. Үндэсний хорооны гишүүдийн олонхын саналаар "Монгол туургатан" театрын найруу ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

БАЯЛГИЙН ХУЛГАЙЧ
Нийтэлсэн: 2024-04-22 02:44:24

 

"Эрдэнэт үйлдвэр"ийн хоёрдугаар овоолгод түшиглэн боссон "Ачит Ихт" ХХК-ийн гидрометалургийн үйлдвэр 2014 оны долдугаар сард анх ажиллаж, зөвхөн туршилт тохируулгын гурван сарын хугацаандаа л гэхэд 1402.2 тонн катодын цэвэр зэсийг үйлдв ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно
Нийтэлсэн: 2024-04-22 02:38:33

 

Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэл түр зогсоход ажлын 5 хоног үлдлээ.

Сэтгэгдэл бичих Цааш унших

Дэд төвүүдийг хөгжүүлж, төвлөрлийг сааруулснаар агаарын бохирдол, түгжрэлийг бууруулна гэж тооцож байна
Нийтэлсэн: 2024-04-22 02:25:25

 

Нийслэлийн ИТХ-аас өгсөн үүргийн дагуу Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын О.Номинчимэг хийлээ. Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд 100 кВт-аас дээш хүчин чадалтай ха ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Байр, сургалтын төлбөрийн буцаан олголтыг шилжүүлж эхэлжээ
Нийтэлсэн: 2024-04-22 02:21:38

 

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу нийслэл хотын оршин суугч 28979 иргэний 47.1 тэрбум төгрөгийн буцаан олголт /2024.04.19/ иргэдийн дансанд орж эхэллээ.

Сэтгэгдэл бичих Цааш унших

Баабар: Сарлаг нядлах аргачлал
Нийтэлсэн: 2024-04-22 02:17:42

 

Мах комбинатад үхэр яаж нядалдагийг ярьж өгье. Бөх бат төмөр хоолойгоор барьсан хашлагатай, нарийн гудмаар үхэрүүдээ хөөж оруулна. Өргөөшөө дөнгөж хоёр үхэр арай гэж багтахаар нарийн гудам.

Сэтгэгдэл бичих Цааш унших

НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Токио хотод хийж буй айлчлалын хүрээнд Шинагава дүүрэгт ажиллав
Нийтэлсэн: 2024-04-18 01:55:38

 

Нийслэлийн ИТХ-ын дарга Япон Улсад ажиллаж буй албан айлчлалын бүрэлдэхүүний хамт Токио хотын Шинагава дүүрэгт ажилласан юм. Тус дүүргийн ИТХ-ын дарга Ватанабе Юичи болон захирагч Морисава Киокото нартай уулзлаа. Шинагава дүүргийн хувьд Монголын коосэнгийн ..

Сэтгэгдэл бичих Цааш унших