Нууц мэдээллийн уурхай

“...2024 онд зочлох ёстой улсууд”-ыг Монгол тэргүүлжээ, хэдүүлээ яана даа?!

Нийтэлсэн: 2023-10-31 07:13:56

 

Дэлхийн аяллын хөтөч Lonely Planet-ийн мэргэжилтнүүд “Best in Travel-2024”-ийг зарлажээ. Түүндээ зочлоход тохиромжтой шилдэг 10 бүс нутаг, улс, хотуудыг нэрлэсэн байна.

Эндээс “...Аялахад, зочлоход хамгийн тохиромжтой улсууд”-ын нэгдүгээрт Монголыг нэрлэсэн байна. Энэ жагсаалтын эхний аравт Монгол, Энэтхэг, Гэгээн Люсиа, Мексик, Марокко, Чили, Бенин, Узбекистан, Пакистан, Хорватыг бичжээ.

 

Ингэхдээ Монголын талаар “...Энэ бол Төв Азийн байгаль, ан амьтдаар дүүрэн далайд гарцгүй улс юм. Уулархаг байрлалаараа дэлхийн хамгийн өндөр орны нэг. Нийслэл Улаанбаатар хот нь орчин үеийн амьдралыг Монголын уламжлалт соёлтой хослуулсан газар” гэж онцолсон байна. Хамгийн гол нь уг “үнэлгээ” ирэх 2024 оны аялал жуулчлалд онцгой нөлөө үзүүлэх нь тодорхой болж байна.

 

Ер нь бол “...Засгийн газрын аялал жуулчлалын бодлого, гадаад сурталчилгаа цөмөрчихөв үү, яав” гэмээр болж байна. Яагаад гэхээр өнгөрсөн зун Солонгосын жуулчид эрс нэмэгдэхэд л бидний ачаалал юу боллоо доо. Тэгвэл Lonely Planet-ийн “Best in Travel-2024”-ийг өнгөлснөөр ирэх жил түүнээс хамаагүй ихсэхээр болчихож байгаа юм. Ямартай ч дэлхийд гэж дөвийх үү, олон улсад гэж даруухан хэлэх үү, Монголын сурталчилгаа овоо явжээ. Энэ сайн. Гэхдээ бид түүнд бэлэн үү. Хариулт нь их хэцүү. Жуулчид ирэх нь сайхан ч хүлээж авах бидэнд хүндрэлтэй талууд олон бий. Байнга яригддаг "00" хийгээд үйлчилгээний соёлын талаар яриад яахав, бүгд мэднэ.

 

Харин аялал жуулчлал гэхээр л боддог, сэтгэдэг “тойрог”-оосоо гарч сэтгэх хэрэгтэй болж байна.

 

Үнэндээ монголчууд бид сүртэй сүртэй эртний түүх л ярьдаг. Түүнийгээ нотлоод харуулчих үзмэр, дурсгал цөөтэй. Байгалийн гайхамшгууд бий. Гэхдээ тэд нь “байгалиараа” л байдаг. Жуулчдад үзүүлж харуулах зориулалтаар хөгжүүлээгүй. Хяргас нуур, Тайхар чулуу, Чулуутын хавцал, Хоргын тогоо , Тэрхийн цагаан нуур, Дэлүүн болдог, Ёлын ам, Элсэн тасархай өөр юу байдаг юм, хөгжүүлээд ажиллавал Монголын тал нутгаар уртааш нь нэг, хөндлөн нэг давхихад овоо юм үзүүлнэ. Овоохон ч доллар авч үлдэнэ. Гэхдээ юу үзүүлж, ямар таашаал өгч жуулчдаас үнэ хөлс авах вэ гэдэг хамгийн чухал нь юм.

Өнгөрсөн долоо хоногт болсон “Улаанбаатарын үдэш” Олон улсын яруу найрагчдын чөлөөт уншлага, уулзалтад Израилын яруу найрагч, дэлхийн алдартай архитекторч Хайм Дотан ирж оролцлоо. Аялал ярьж байснаа яагаад энэ хүн рүү хазайчихав аа гэдэг учиртай. Тэрбээр Хятадын алдарт Жанжиажэ шилэн гүүрийн “зохиосон” архитекторч юм. Буйдхан, хүн хар бага явдаг байсан Гранд хавцлыг холбосон Жанжиажэ шилэн гүүр нь өдгөө дэлхийн хамгийн өндөр, хамгийн урт шилэн ёроолтой гүүрээр зарлагдсан. Тэнд очоод ч дугаарлаж байж үзэж сонирхдог. Захиалга авахдаа “...Та тэвчээртэй хүлээгээрэй” гэдэг анхааруулгатай гэхээр ямар сонирхолтой, эрэлттэй нь ойлгомжтой. Аялал сонирхдог хүн бүрийн мэддэг, очихыг хүсдэг газрын нэг болсон. Хамгийн гол нь Гранд хавцал дагаж ядруухан амьдардаг байсан нутгийнхан, тэнд шинээр очиж суусан хүмүүс өдгөө Хятадын хамгийн хангалуун амьдралтай хүмүүс болсон. Тэгэхээр бид адаглаад л Чулуутын хавцалдаа иймэрхүү гүүр хийж болно. Иймэрхүү гэж байгаа юм шүү.

 

Нэг үгээр хэлбэл, манай архитекторууд Улаанбаатарын хэдэн барилгаас гарч ажлаа хийх хэрэгтэй юм. Аялал жуулчлалын яам, аялал жуулчлалын компаниуд ч “толгойгоо ажиллуулах” шаардлагатай. Энэ нь өнгөрсөн зун солонгосчуудыг ирэхэд тодорхой л харагдсан. Бодохоор зүйлүүд үлдээсэн л дээ. Аяллын хөтчүүдийг хэн дуртай нь хийдэг бус “нэвтэрхий толь”-уудыг бэлдэх хэрэгтэй гэдэг нь мэдрэгдсэн. Ингэхдээ аймаг, сум, үзмэр бүр дээр байршуулж, очсон зочдод зөвхөн тэр хөтөч үйлчилдэг зохион байгуулалт хэрэгтэй нь харагдсан. Тэгэхгүй бол Улаанбаатараас аяллаа гадарладаг ч түүхээ мэдэхгүй нөхдүүд баахан жуулчин чирээд нэртэй зартай бүх газраар явдаг. Жуулчид нь сонирхолтой, хамгийн гол нь үнэн бодит мэдээлэл авдаг гэдэг нь маш эргэлзээтэй. Захаасаа ийм л асуудал бий. За тэгээд  дэлхийгээр нэг “...2024 онд зочлох ёстой улсуудыг Монгол тэргүүллээ “гээд зарлагдчихлаа. Хэдүүлээ яана даа?!

 

 

Б.ГАРЬД

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Б.Ундраа: Төгрөгийн тогтвортой байдлыг хангаж чадаагүйгээс нэг сая иргэн ядуу амьдарч байна
Нийтэлсэн: 2024-04-24 01:49:52

 

Манай улсын эдийн засаг 2023 онд долоон хувьд хүрч өссөн гэж байгаа нь яг үнэндээ Засгийн газрын зөв бодлогын нөлөө биш. Нүүрсний экспорт нэмэгдэж, уул уурхайн салбарын өсөлт, түүнээс хамааралтай тээвэр болон бусад салбаруудын идэвхжилтэй холбоотой өсөлт ю ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Гуйлгачин монгол "гурилаар хараат" боллоо
Нийтэлсэн: 2024-04-22 04:56:29

 

Монгол улс хүнсний хувьсгалаа цаасан дээр хийгээд "гурилаар хараат" болчихно гэж та бүхэн зүүдлээгүй явсан биз. Тэгвэл шатахуун, түлш, цахилгаан гээд ОХУ-ын хараат ямарваа нэгэн алхам хийхдээ хазгай гишгэчихвэл улсаараа харанхуй руу бүдэрч мэдэхэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ихэнх нутгаар сэрүүсэж, цасан болон шороон шуургатай байна
Нийтэлсэн: 2024-04-22 03:01:04

 

Энэ долоо хоногт нийт нутгаар цас, бороо, салхи шуургатай хүйтэн, зэврүүн өдрүүд үргэлжлэх нь. Тухайлбал, маргааш IV/23-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно

Сэтгэгдэл бичих Цааш унших

Наадмын нээлт, хаалтыг Ц.Батнайрамдал найруулна
Нийтэлсэн: 2024-04-22 02:58:05

 

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдаж, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмын нээлт, хаалтын ёслолыг найруулах найруулагчийг эцэслэн баталжээ. Үндэсний хорооны гишүүдийн олонхын саналаар "Монгол туургатан" театрын найруу ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

БАЯЛГИЙН ХУЛГАЙЧ
Нийтэлсэн: 2024-04-22 02:44:24

 

"Эрдэнэт үйлдвэр"ийн хоёрдугаар овоолгод түшиглэн боссон "Ачит Ихт" ХХК-ийн гидрометалургийн үйлдвэр 2014 оны долдугаар сард анх ажиллаж, зөвхөн туршилт тохируулгын гурван сарын хугацаандаа л гэхэд 1402.2 тонн катодын цэвэр зэсийг үйлдв ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно
Нийтэлсэн: 2024-04-22 02:38:33

 

Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэл түр зогсоход ажлын 5 хоног үлдлээ.

Сэтгэгдэл бичих Цааш унших

Дэд төвүүдийг хөгжүүлж, төвлөрлийг сааруулснаар агаарын бохирдол, түгжрэлийг бууруулна гэж тооцож байна
Нийтэлсэн: 2024-04-22 02:25:25

 

Нийслэлийн ИТХ-аас өгсөн үүргийн дагуу Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын О.Номинчимэг хийлээ. Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд 100 кВт-аас дээш хүчин чадалтай ха ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Байр, сургалтын төлбөрийн буцаан олголтыг шилжүүлж эхэлжээ
Нийтэлсэн: 2024-04-22 02:21:38

 

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу нийслэл хотын оршин суугч 28979 иргэний 47.1 тэрбум төгрөгийн буцаан олголт /2024.04.19/ иргэдийн дансанд орж эхэллээ.

Сэтгэгдэл бичих Цааш унших

Баабар: Сарлаг нядлах аргачлал
Нийтэлсэн: 2024-04-22 02:17:42

 

Мах комбинатад үхэр яаж нядалдагийг ярьж өгье. Бөх бат төмөр хоолойгоор барьсан хашлагатай, нарийн гудмаар үхэрүүдээ хөөж оруулна. Өргөөшөө дөнгөж хоёр үхэр арай гэж багтахаар нарийн гудам.

Сэтгэгдэл бичих Цааш унших

НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Токио хотод хийж буй айлчлалын хүрээнд Шинагава дүүрэгт ажиллав
Нийтэлсэн: 2024-04-18 01:55:38

 

Нийслэлийн ИТХ-ын дарга Япон Улсад ажиллаж буй албан айлчлалын бүрэлдэхүүний хамт Токио хотын Шинагава дүүрэгт ажилласан юм. Тус дүүргийн ИТХ-ын дарга Ватанабе Юичи болон захирагч Морисава Киокото нартай уулзлаа. Шинагава дүүргийн хувьд Монголын коосэнгийн ..

Сэтгэгдэл бичих Цааш унших