Нууц мэдээллийн уурхай

Шинэ Хотын даргын багаа бүрдүүлжээ

Нийтэлсэн: 2023-10-20 05:00:17

 

Хотын дарга Х.Нямбаатар багаа бүрдүүлж, нийслэлд халаа сэлгээ ид өрнөж байна. Тэрбээр “Хууль эрх зүйн хүчтэй баг хэрэгтэй. Тиймээс өмнө нь ХЗДХЯ-нд хамт ажиллаж байсан зарим хүмүүстээ нийслэлд хамтарч ажиллах  санал тавьсан” гэдгээ хэлж байсан юм. Тэгвэл тэрбээр Хууль зүйн яамнаас нэлээд өргөн бүрэлдэхүүн дагуулан ирж, өмнөх хотын даргатай хамтарч ажиллаж байсан зарим хүмүүсийг албан тушаалаас нь чөлөөлөөд байна. Хотыг удирдах Х.Нямбаатарын багийн зарим гишүүдийг онцлон хүргэе.

П.Сайнзориг хотын даргыг орлоно

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн дагуу Нийслэлийн Засаг дарга хоёр орлогчтой ажиллана.  Тэгвэл  Х.Нямбаатарын нэгдүгээр орлогчоор ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан П.Сайнзориг томилогдон өчигдөр ажилдаа орлоо.  П.Сайнзориг өмнө нь Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын газрын даргаар ажиллаж байсан туршлагатай. Мөн Төрийн нарийн бичгийн даргаар ажиллах хугацаандаа нүүрсний хэргийг шалгасан гол албан тушаалтнуудын нэг.  Засгийн газраас түүнийг орон нутгийн жижиг “Тавантолгой” хувьцаат компанид БЭТ-өөр томилон ажиллуулж байсан билээ.

УИХ-ын даргын квот дээр О.Номинчимэг ирэв

Хотын даргын хоёр дахь орлогчоор УИХ-ын даргын зөвлөх асан, хуульч, судлаач О.Номинчимэгийг томилжээ. Тэрбээр МУИС, Хууль зүйн сургууль болон СЭЗИС-д багшилж байсан бөгөөд 2010 оноос хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж эхэлсэн байна. О.Номинчимэг нь УИХ-ын Тамгын газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байгаад 2022 оноос УИХ-ын даргын хуулийн зөвлөхөөр ажиллаж байв.  Колумбийн хуулийн сургууль, Токиогийн их сургуульд суралцаж төгссөн  боловсролтой эмэгтэй улстөрчдийн төлөөлөл.  Мөн улс төрийн хүрээнд  түүнийг УИХ-ын дарга Г.Занданшатарын хүн хэмээдэг. Тиймдээ ч энэ томилгоог парламентын спикер нийслэл дэх квотоо хадгалж үлдлээ хэмээн ярьж буй.

Хотын гал тогоог Д.Хосбаяр барина

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан И.Баатархүүг чөлөөлж, түүний оронд ХЗДХЯ-ны Санхүүгийн газрын дарга Д.Хосбаярыг томиллоо. Л.Хосбаяр нь 2018 онд УИХ-ын Тамгын газарт хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2020 оноос ХЗДХЯ-нд газрын даргаар ажиллах болсон юм.  Түүний ХОМ-ийг танилцуулбал, өөрийн орлого 40.7 сая, гэр бүлийн орлого 140 сая гэж мэдүүлжээ. 800 саяын үнэ бүхий нэг үл хөдлөх хөрөнгөтэй бол 152 саяын Lexus, RX 330, 75 саяар үнэлэгдэх газар, 700 сая төгрөгийн зээлтэй байна.  “Хоум Инновэйшн” ХХК-ийн 49 хувийг эзэмшдэг байна.

Х.Нямбаатарт Д.Цолмон зөвлөнө

Х.Нямбаатар хуулийн зөвлөхөө мөн л яамнаасаа томилов.  ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын даргаар ажиллаж байсан Д.Цолмон түүнд зөвлөнө. Д.Цолмонгийн хувьд  ХЗДХЯ-нд мэргэжилтэн, 2021 онд ахлах шинжээч, 2022 онд газрын дарга болон дэвшин ажилласан байна. АТГ-т гаргасан ХОМ-тээ өөрийн орлогыг 38 сая, гэр бүлийн орлого 47 сая гэжээ. 263 саяын үл хөдлөх хөрөнгө, 93 саяын автомашинтай бол 35 сая төгрөгөөр үнэлэгдэх автомашинтай.  МОЛЗ ХХК, “Тэнүүн буудай” ХХК, “Хангайн эко хүнс” ХХК, “Эко жуулчлал” ХХК,  “Өмгөөллийн Дилоз” ХХН,  “Өмгөөллийн Хэруга Партнерс” ХХН, “Юнайтедменежмент консалтинг” ХХК-д тус тус хувь эзэмшдэг байна.

Нийтийн тээврийг цагдаагийн хурандаад хариуцуулав

Өмнөх хотын дарга нийтийн тээврийн авлигатай холбоотой асуудлаар албан тушаалаасаа чөлөөлөгдсөн.   Тэгвэл Нийслэлийн Нийтийн тээврийн газрын даргаар Д.Отгонжаргалыг томилоод байна. Д.Отгонжаргалын хувьд Мөрдөн байцаах албаны даргаар 2018-2019 онд ажиллаж байгаад 2020 оноос Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд даргаар ажиллаж эхэлсэн юм.   Цагдаагийн хурандаа цолтой. Түүний ХОМ-ээс онцлоход,  өөрийн орлого 30.7 сая, гэр бүлийн орлого 11.8 сая байна.  398 сая төгрөгийн хоёр үл хөдлөх хөрөнгөтэй.  40 саяын газартай бол  4.5 саяын үнэт эдлэл, 6.4 саяын хадгаламж, найман саяын зээлтэй гэж мэдүүлжээ. 

Төмөрбаатарын Батсайхан 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Б.Ундраа: Төгрөгийн тогтвортой байдлыг хангаж чадаагүйгээс нэг сая иргэн ядуу амьдарч байна
Нийтэлсэн: 2024-04-24 01:49:52

 

Манай улсын эдийн засаг 2023 онд долоон хувьд хүрч өссөн гэж байгаа нь яг үнэндээ Засгийн газрын зөв бодлогын нөлөө биш. Нүүрсний экспорт нэмэгдэж, уул уурхайн салбарын өсөлт, түүнээс хамааралтай тээвэр болон бусад салбаруудын идэвхжилтэй холбоотой өсөлт ю ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Гуйлгачин монгол "гурилаар хараат" боллоо
Нийтэлсэн: 2024-04-22 04:56:29

 

Монгол улс хүнсний хувьсгалаа цаасан дээр хийгээд "гурилаар хараат" болчихно гэж та бүхэн зүүдлээгүй явсан биз. Тэгвэл шатахуун, түлш, цахилгаан гээд ОХУ-ын хараат ямарваа нэгэн алхам хийхдээ хазгай гишгэчихвэл улсаараа харанхуй руу бүдэрч мэдэхэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ихэнх нутгаар сэрүүсэж, цасан болон шороон шуургатай байна
Нийтэлсэн: 2024-04-22 03:01:04

 

Энэ долоо хоногт нийт нутгаар цас, бороо, салхи шуургатай хүйтэн, зэврүүн өдрүүд үргэлжлэх нь. Тухайлбал, маргааш IV/23-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно

Сэтгэгдэл бичих Цааш унших

Наадмын нээлт, хаалтыг Ц.Батнайрамдал найруулна
Нийтэлсэн: 2024-04-22 02:58:05

 

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдаж, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмын нээлт, хаалтын ёслолыг найруулах найруулагчийг эцэслэн баталжээ. Үндэсний хорооны гишүүдийн олонхын саналаар "Монгол туургатан" театрын найруу ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

БАЯЛГИЙН ХУЛГАЙЧ
Нийтэлсэн: 2024-04-22 02:44:24

 

"Эрдэнэт үйлдвэр"ийн хоёрдугаар овоолгод түшиглэн боссон "Ачит Ихт" ХХК-ийн гидрометалургийн үйлдвэр 2014 оны долдугаар сард анх ажиллаж, зөвхөн туршилт тохируулгын гурван сарын хугацаандаа л гэхэд 1402.2 тонн катодын цэвэр зэсийг үйлдв ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно
Нийтэлсэн: 2024-04-22 02:38:33

 

Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэл түр зогсоход ажлын 5 хоног үлдлээ.

Сэтгэгдэл бичих Цааш унших

Дэд төвүүдийг хөгжүүлж, төвлөрлийг сааруулснаар агаарын бохирдол, түгжрэлийг бууруулна гэж тооцож байна
Нийтэлсэн: 2024-04-22 02:25:25

 

Нийслэлийн ИТХ-аас өгсөн үүргийн дагуу Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын О.Номинчимэг хийлээ. Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд 100 кВт-аас дээш хүчин чадалтай ха ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Байр, сургалтын төлбөрийн буцаан олголтыг шилжүүлж эхэлжээ
Нийтэлсэн: 2024-04-22 02:21:38

 

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу нийслэл хотын оршин суугч 28979 иргэний 47.1 тэрбум төгрөгийн буцаан олголт /2024.04.19/ иргэдийн дансанд орж эхэллээ.

Сэтгэгдэл бичих Цааш унших

Баабар: Сарлаг нядлах аргачлал
Нийтэлсэн: 2024-04-22 02:17:42

 

Мах комбинатад үхэр яаж нядалдагийг ярьж өгье. Бөх бат төмөр хоолойгоор барьсан хашлагатай, нарийн гудмаар үхэрүүдээ хөөж оруулна. Өргөөшөө дөнгөж хоёр үхэр арай гэж багтахаар нарийн гудам.

Сэтгэгдэл бичих Цааш унших

НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Токио хотод хийж буй айлчлалын хүрээнд Шинагава дүүрэгт ажиллав
Нийтэлсэн: 2024-04-18 01:55:38

 

Нийслэлийн ИТХ-ын дарга Япон Улсад ажиллаж буй албан айлчлалын бүрэлдэхүүний хамт Токио хотын Шинагава дүүрэгт ажилласан юм. Тус дүүргийн ИТХ-ын дарга Ватанабе Юичи болон захирагч Морисава Киокото нартай уулзлаа. Шинагава дүүргийн хувьд Монголын коосэнгийн ..

Сэтгэгдэл бичих Цааш унших