Нууц мэдээллийн уурхай

УИХ-ын дарга Г.Занданшатар Стэнфордын их сургуулийн судлаач, оюутнуудын төлөөлөлтэй уулзлаа

Нийтэлсэн: 2023-09-19 09:50:23

 

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Америкийн Нэгдсэн Улсын Стэнфордын их сургуулийн Найт-Хеннеси хөтөлбөрийн судлаач оюутнуудын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга судлаач оюутнуудыг багийг Монгол Улсад тавтай морилохыг уриад, адилхан Стэнфорд их сургуулиар овоглодгийн хувьд шинэ үеийн манлайлагчдын төлөөлөлтэй уулзаж буйдаа таатай байгаагаа илэрхийлэв. Манай оронд хүрэлцэн ирсэн судлаач оюутнуудын бүрэлдэхүүнд Стэнфордын их сургуулийн Эрүүл мэндийн бодлогын докторант Нова Брэдфорд, эдийн засгийн ухааны докторант Оливиа Мартин, Нигери гаралтай, анагаах ухааны докторант Бумми Фарийке, бизнесийн удирдлагын магистрант Кортни Бюртон, хүртээмжтэй эрүүл мэндийн үйлчилгээний төлөө шинэ технологи, санаачлагыг эрэлхийлэгч, бизнесийн удирдлагын магистрант Рагав Манимаран, шинэ үеийнхэнд ээлтэй боловсролын болон шинжлэх ухааны экосистемийг бүрдүүлэхийг эрмэлздэг Сямантак Паяра гэхчилэн салбар бүрт манлайлсан залуу судлаачид багтсан юм.

 

сонин mn

Уулзалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар тэдний сүүлийн үеийн судалгааны чиглэл, дэвшүүлж буй санал, санаачилгуудаас сонирхож, нээлттэй ярилцлаа. Ялангуяа дэлхий нийтийн тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг ногоон ирээдүйг цогцлооход хувь нэмрээ оруулж яваа оюутан залуус цөөнгүй байв. Тухайлбал, Хүрээлэн буй орчны мэргэжилтэн, бизнесийн удирдлагын магистрант Мэдисон Фриймэн, тогтвортой хөгжилд суурилсан бизнес загварын өөрчлөлтийн судлаач Эмира Хэннон, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх эрмэлзэлтэй Саммер Шау, нийгмийн хөгжил, олон нийтийн инновацийн салбарт тэргүүлэгч Жеффри Реппучи, агаарын тээврийн инженерчлэлээр мэргэшсэн Никита Козак, механик инженерээр докторын хөтөлбөрт суралцаж буй Элизабет Чайлд, уур амьсгалын өөрчлөлт, орчны бохирдлын сэдвээр судалгаа бүтээлээ туурвидаг Макс Клессер нарыг энд дурдаж болно. 

 

сонин mn

сонин mn

Тэд дэлхийн өнцөг булан бүрээс Стэнфордын их сургуулийг зорин ирж, улс төр, эдийн засаг, анагаах ухаан, мэдээллийн технологи, нийгэм, хүмүүнлэгийн салбарт өөрсдийн эх орны туршлага, өнөөгийн нөхцөл байдалд үндэслэн хамтарсан судалгаа, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг байна. Эдгээрээс, Харвардын их сургуулийн төгсөгч, Стэнфордын их сургуулийн түүхийн шинжлэх ухааны докторант Жулиа Фаян, Пуэрто Рикогоос ирсэн хууль зүйн ухааны докторант Гектор Рейес, Энэтхэг гаралтай хүний эрхийн мэргэжилтэн, анторопологийн шинжлэх ухааны докторант Хюзафа, Канадаас ирсэн Эллиот Рэйчард, Израилаас ирсэн бизнесийн удирдлагын магистрант Ури Кедем, Авсралиас ирсэн биологийн шинжлэх ухааны докторант Чинмай Сонавэнэ нар өөрсдийнхөө хэрэгжүүлсэн санаачилгууд, ойрын зорилтоосоо хуваалцсан юм. 

 

сонин mn

сонин mn

УИХ-ын дарга Г.Занданшатар, оюутнуудад хандан, мэдлэгийн эдийн засаг бол аль ч улс орны хөгжлийн хөшүүрэг гэдгийг тодотгоод инновацид суурилсан дэвшилтэт технологийг нэвтрүүлж, илүү ээлтэй нийгэм, орчныг цогцлоохын тулд залуу судлаачдын хамтарсан судалгааны ажлуудыг дэмжин хэрэгжүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ. Уулзалтын төгсгөлд оюутнуудын зүгээс УИХ-ын даргад хандан сонирхсон асуултаа тавьж, хариулт авцгаасан юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

 

сонин mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Б.Ундраа: Төгрөгийн тогтвортой байдлыг хангаж чадаагүйгээс нэг сая иргэн ядуу амьдарч байна
Нийтэлсэн: 2024-04-24 01:49:52

 

Манай улсын эдийн засаг 2023 онд долоон хувьд хүрч өссөн гэж байгаа нь яг үнэндээ Засгийн газрын зөв бодлогын нөлөө биш. Нүүрсний экспорт нэмэгдэж, уул уурхайн салбарын өсөлт, түүнээс хамааралтай тээвэр болон бусад салбаруудын идэвхжилтэй холбоотой өсөлт ю ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Гуйлгачин монгол "гурилаар хараат" боллоо
Нийтэлсэн: 2024-04-22 04:56:29

 

Монгол улс хүнсний хувьсгалаа цаасан дээр хийгээд "гурилаар хараат" болчихно гэж та бүхэн зүүдлээгүй явсан биз. Тэгвэл шатахуун, түлш, цахилгаан гээд ОХУ-ын хараат ямарваа нэгэн алхам хийхдээ хазгай гишгэчихвэл улсаараа харанхуй руу бүдэрч мэдэхэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ихэнх нутгаар сэрүүсэж, цасан болон шороон шуургатай байна
Нийтэлсэн: 2024-04-22 03:01:04

 

Энэ долоо хоногт нийт нутгаар цас, бороо, салхи шуургатай хүйтэн, зэврүүн өдрүүд үргэлжлэх нь. Тухайлбал, маргааш IV/23-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно

Сэтгэгдэл бичих Цааш унших

Наадмын нээлт, хаалтыг Ц.Батнайрамдал найруулна
Нийтэлсэн: 2024-04-22 02:58:05

 

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдаж, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмын нээлт, хаалтын ёслолыг найруулах найруулагчийг эцэслэн баталжээ. Үндэсний хорооны гишүүдийн олонхын саналаар "Монгол туургатан" театрын найруу ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

БАЯЛГИЙН ХУЛГАЙЧ
Нийтэлсэн: 2024-04-22 02:44:24

 

"Эрдэнэт үйлдвэр"ийн хоёрдугаар овоолгод түшиглэн боссон "Ачит Ихт" ХХК-ийн гидрометалургийн үйлдвэр 2014 оны долдугаар сард анх ажиллаж, зөвхөн туршилт тохируулгын гурван сарын хугацаандаа л гэхэд 1402.2 тонн катодын цэвэр зэсийг үйлдв ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно
Нийтэлсэн: 2024-04-22 02:38:33

 

Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэл түр зогсоход ажлын 5 хоног үлдлээ.

Сэтгэгдэл бичих Цааш унших

Дэд төвүүдийг хөгжүүлж, төвлөрлийг сааруулснаар агаарын бохирдол, түгжрэлийг бууруулна гэж тооцож байна
Нийтэлсэн: 2024-04-22 02:25:25

 

Нийслэлийн ИТХ-аас өгсөн үүргийн дагуу Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын О.Номинчимэг хийлээ. Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд 100 кВт-аас дээш хүчин чадалтай ха ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Байр, сургалтын төлбөрийн буцаан олголтыг шилжүүлж эхэлжээ
Нийтэлсэн: 2024-04-22 02:21:38

 

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу нийслэл хотын оршин суугч 28979 иргэний 47.1 тэрбум төгрөгийн буцаан олголт /2024.04.19/ иргэдийн дансанд орж эхэллээ.

Сэтгэгдэл бичих Цааш унших

Баабар: Сарлаг нядлах аргачлал
Нийтэлсэн: 2024-04-22 02:17:42

 

Мах комбинатад үхэр яаж нядалдагийг ярьж өгье. Бөх бат төмөр хоолойгоор барьсан хашлагатай, нарийн гудмаар үхэрүүдээ хөөж оруулна. Өргөөшөө дөнгөж хоёр үхэр арай гэж багтахаар нарийн гудам.

Сэтгэгдэл бичих Цааш унших

НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Токио хотод хийж буй айлчлалын хүрээнд Шинагава дүүрэгт ажиллав
Нийтэлсэн: 2024-04-18 01:55:38

 

Нийслэлийн ИТХ-ын дарга Япон Улсад ажиллаж буй албан айлчлалын бүрэлдэхүүний хамт Токио хотын Шинагава дүүрэгт ажилласан юм. Тус дүүргийн ИТХ-ын дарга Ватанабе Юичи болон захирагч Морисава Киокото нартай уулзлаа. Шинагава дүүргийн хувьд Монголын коосэнгийн ..

Сэтгэгдэл бичих Цааш унших