Нууц мэдээллийн уурхай

"НЭГДҮГЭЭРТ ХҮҮХЭД" ХҮҮХДИЙН ОРОЛЦООНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Нийтэлсэн: 2021-12-21 00:53:39

 

Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хууль, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн эрхийн тухай конвенц, НҮБ-ын хүүхдийн эрхийн тухай конвенцийн Мэдээлэл хүргүүлэх журмын тухай 3 дугаар нэмэлт протокол, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын Хараа-2050”, Монгол Улсын Засгийн Газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтуудад туссан хүүхдийн эрх, үзэл бодлоо илэрхийлэх ойлголт, хүүхдийн бодит оролцоог нэмэгдүүлэх зарчимд тулгуурлан ажиллахыг заасан.

Төрөөс хүүхдийн эрхийн талаар авч хэрэгжүүлэх аливаа үйл ажиллагаа үр дүнтэй болох эсэх нь хүүхдийн эрхийн хэрэгжилт, хүүхдийн хөгжлийн хэрэгцээ ямар байгааг хүүхдээс өөрөөс нь сонсохоос ихээхэн шалтгаалдаг. Хүүхдийг өөрийн гэсэн үзэл бодолтой байж түүнийгээ илэрхийлж, оролцох эрхээ эдлэн, хариуцлагатай иргэн байх боломжийг нь зөв дэмжсэнээрээ бид өнөөдрийн хүүхдүүд, ирээдүйн залуус, иргэдийг хүний эрхийг хүндэтгэн, хамгаалж, хангахад хувь нэмрээ оруулдаг, мэдээллийг мэдлэг болгон хувиргах чадвартай, зохион байгуулалттай оролцож чаддаг, ухаалаг шийдвэр гаргахад үзэл бодлоо илэрхийлдэг, бусдын үзэл бодлыг мөн сонсож, хүлээн зөвшөөрч чаддаг, бүтээлч сэтгэлгээтэй хүн болон хөгжихөд нь чиглүүлж байгаа хэрэг юм.

Хүүхдийн оролцоог үр өгөөжтэй, ач холбогдолтой болгож, хүүхдэд ээлтэй арга замыг сонгохын тулд хүүхдийг өөрийг нь чадваржуулах шаардлагатай ба үүний томоохон бүрэлдэхүүн хэсэг нь чуулган зөвлөгөөн зохион байгуулж, тэдний тэгш оролцоог хангах явдал юм.

Энэ хүрээнд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагуудын хүүхдийн төлөөлөл болон үүрэг хүлээгчдийг хамруулсан Хүүхдийн оролцох, хөгжих, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хангах, хүүхдийн утга төгөлдөр оролцоог дэмжих, үе тэнгийнхний манлайлал, нөлөөллийг сайжруулах хүрээнд Хүүхдийн оролцооны байгууллагуудын үндэсний зөвлөгөөн зохион байгуулж байна.

Энэ удаагийн зөвлөгөөнөөр хүүхдийн оролцох эрхийг дэмжихийн зэрэгцээ, тэдний оролцоог дэмждэг мэргэжилтэн албан хаагчдын чадавхыг бэхжүүлж, улмаар хүүхдийн оролцооны зураглалын төсөл, Мэдээлэл хүргүүлэх журмын тухай 3 дугаар нэмэлт протоколыг хэрэгжүүлэх зөвлөмжийн төсөл, Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг тус тус хүүхдүүдээр хэлэлцүүлж, санал авч байгаагаараа онцлог юм.

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Б.Ундраа: Төгрөгийн тогтвортой байдлыг хангаж чадаагүйгээс нэг сая иргэн ядуу амьдарч байна
Нийтэлсэн: 2024-04-24 01:49:52

 

Манай улсын эдийн засаг 2023 онд долоон хувьд хүрч өссөн гэж байгаа нь яг үнэндээ Засгийн газрын зөв бодлогын нөлөө биш. Нүүрсний экспорт нэмэгдэж, уул уурхайн салбарын өсөлт, түүнээс хамааралтай тээвэр болон бусад салбаруудын идэвхжилтэй холбоотой өсөлт ю ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Гуйлгачин монгол "гурилаар хараат" боллоо
Нийтэлсэн: 2024-04-22 04:56:29

 

Монгол улс хүнсний хувьсгалаа цаасан дээр хийгээд "гурилаар хараат" болчихно гэж та бүхэн зүүдлээгүй явсан биз. Тэгвэл шатахуун, түлш, цахилгаан гээд ОХУ-ын хараат ямарваа нэгэн алхам хийхдээ хазгай гишгэчихвэл улсаараа харанхуй руу бүдэрч мэдэхэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ихэнх нутгаар сэрүүсэж, цасан болон шороон шуургатай байна
Нийтэлсэн: 2024-04-22 03:01:04

 

Энэ долоо хоногт нийт нутгаар цас, бороо, салхи шуургатай хүйтэн, зэврүүн өдрүүд үргэлжлэх нь. Тухайлбал, маргааш IV/23-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно

Сэтгэгдэл бичих Цааш унших

Наадмын нээлт, хаалтыг Ц.Батнайрамдал найруулна
Нийтэлсэн: 2024-04-22 02:58:05

 

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдаж, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмын нээлт, хаалтын ёслолыг найруулах найруулагчийг эцэслэн баталжээ. Үндэсний хорооны гишүүдийн олонхын саналаар "Монгол туургатан" театрын найруу ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

БАЯЛГИЙН ХУЛГАЙЧ
Нийтэлсэн: 2024-04-22 02:44:24

 

"Эрдэнэт үйлдвэр"ийн хоёрдугаар овоолгод түшиглэн боссон "Ачит Ихт" ХХК-ийн гидрометалургийн үйлдвэр 2014 оны долдугаар сард анх ажиллаж, зөвхөн туршилт тохируулгын гурван сарын хугацаандаа л гэхэд 1402.2 тонн катодын цэвэр зэсийг үйлдв ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно
Нийтэлсэн: 2024-04-22 02:38:33

 

Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэл түр зогсоход ажлын 5 хоног үлдлээ.

Сэтгэгдэл бичих Цааш унших

Дэд төвүүдийг хөгжүүлж, төвлөрлийг сааруулснаар агаарын бохирдол, түгжрэлийг бууруулна гэж тооцож байна
Нийтэлсэн: 2024-04-22 02:25:25

 

Нийслэлийн ИТХ-аас өгсөн үүргийн дагуу Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын О.Номинчимэг хийлээ. Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд 100 кВт-аас дээш хүчин чадалтай ха ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Байр, сургалтын төлбөрийн буцаан олголтыг шилжүүлж эхэлжээ
Нийтэлсэн: 2024-04-22 02:21:38

 

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу нийслэл хотын оршин суугч 28979 иргэний 47.1 тэрбум төгрөгийн буцаан олголт /2024.04.19/ иргэдийн дансанд орж эхэллээ.

Сэтгэгдэл бичих Цааш унших

Баабар: Сарлаг нядлах аргачлал
Нийтэлсэн: 2024-04-22 02:17:42

 

Мах комбинатад үхэр яаж нядалдагийг ярьж өгье. Бөх бат төмөр хоолойгоор барьсан хашлагатай, нарийн гудмаар үхэрүүдээ хөөж оруулна. Өргөөшөө дөнгөж хоёр үхэр арай гэж багтахаар нарийн гудам.

Сэтгэгдэл бичих Цааш унших

НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Токио хотод хийж буй айлчлалын хүрээнд Шинагава дүүрэгт ажиллав
Нийтэлсэн: 2024-04-18 01:55:38

 

Нийслэлийн ИТХ-ын дарга Япон Улсад ажиллаж буй албан айлчлалын бүрэлдэхүүний хамт Токио хотын Шинагава дүүрэгт ажилласан юм. Тус дүүргийн ИТХ-ын дарга Ватанабе Юичи болон захирагч Морисава Киокото нартай уулзлаа. Шинагава дүүргийн хувьд Монголын коосэнгийн ..

Сэтгэгдэл бичих Цааш унших