Нууц мэдээллийн уурхай

Н.Тавинбэх: Тавантолгойн цахилгаан станц Оюутолгойн хэрэгцээг бүрэн хангана

Нийтэлсэн: 2021-12-02 01:08:23

 

Н.Тавинбэх: Тавантолгойн цахилгаан станц Оюутолгойн хэрэгцээг бүрэн хангана

Тавантолгойн дулааны цахилгаан станцыг барих асуудлаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэхтэй ярилцлаа.   -Тавантолгойн дулааны цахилгаан станцыг барих ажил 2013 оноос ярьсан ч урагшлахгүй байна. Удаашрах гол шалтгаан юу байв?

 -Өнгөрсөн хугацаанд Тавантолгойн дулааны цахилгаан станцыг барих тухай Оюутолгой болон Монголын Засгийн газраас шалгаруулсан хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчид төслийн санхүүжилтийн замаар мөнгө босгохоор хэд хэдэн удаа оролдлого хийсэн. Харамсалтай нь амжилттай болж чадалгүй өнөөдрийг хүрлээ. Нэгдүгээрт, дэлхий нийтээр нүүрсээр ажилладаг станцад хөрөнгө оруулалт хийдэг банк, санхүүгийн байгууллагын хүрээ хумигдаж, тавьдаг шаардлага өндөрссөн. Хоёрдугаарт, манай улсын эрчим хүчний салбарын үнэ тариф, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин олон улсын банк санхүүгийн байгууллагын шаардлагыг хангаж чадахгүйгээс төслийн санхүүжилтийн мөнгийг босгож чадаагүй зэрэг шалтгаан нөлөөлсөн. Тиймээс Монгол Улсын Засгийн газраас  энэ станцын санхүүжилтийг хариуцахаар шийдвэр гаргаснаар бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна.  

-Төслийн хөрөнгө оруулалт, тендерийн  дэнчин хэд байгаа вэ?  

-Төслийн хөрөнгө оруулалтын хэмжээ ТЭЗҮ-ийн түвшинд байгаа. Нийт хөрөнгө оруулалтын хэмжээ гүйцэтгэгчээс ирүүлсэн санал, эргэн төлөлт, санхүүгийн эх үүсвэрийн зардлуудаас хамаарч тодорхой болох учир одоо хэлэхэд эрт байна.  

-Төслийн 30 хувийг “Эрдэнэс Тавантолгой” компани, үлдэгдэл хөрөнгийг тендерт оролцогч гаргана гэсэн шаардлагыг хангах компани бий юу. Ер нь тендерийн шалгуурыг хангах монгол компани байгаа юу?

  -Төслийн 30 хувийг “Эрдэнэс Тавантолгой” компани санхүүжүүлнэ. Үлдэгдэл төлбөрийн эргэн төлөлт дээр Засгийн газраас баталгаа гаргах учир компаниуд сонирхоно гэж бодож байна. Үлдсэн 70 хувийг гүйцэтгэгч компани гаргах чадамжгүй бол Засгийн газрын баталгааг үндэслэн банк санхүүгийн байгууллагатай хамтран ажиллана. Мөн эргэн төлөлт ямар хэлбэрээр байхаас хамаарч санхүүгийн зардал өсөх, буурах асуудал үүсч болох юм. Түүнчлэн Монголын компаниуд өнгөрсөн хугацааны эрчим хүчний салбарын бүхий л бүтээн байгуулалтад оролцож ирсэн.    

Ухаа худагийн станцаас авахуулаад сэргээгдэх эрчим  хүчний төслийн бүхий л угсралтыг монгол компаниуд хийсэн байдаг. Цаашдаа ч том төслүүдийн угсралт, хөгжүүлэлтэд суралцаж, чадавхжиж хийж сурах ёстой.

    -Санхүүжилт төсөвтэй холбоотой гацах эрсдэл бий юу. Салбарын яамны зүгээс хэрхэн анхаарах вэ?  

-Дэлхий нийтийг хамарсан цар тахал, үүнтэй холбоотой хил, гаалийн хязгаарлалт, эдийн засгийн хямрал энэ төслийн хэрэгжилтэд гарцаагүй сөрөг нөлөө үзүүлнэ. Гэхдээ энэ эрсдэлээс айгаад хүлээх боломж байхгүй. Тиймээс Эрчим хүчний яам болон Засгийн газрын зүгээс энэ төсөлд онцгой ач холбогдол өгч, учирч болох хүндрэл, эрсдэлээс гарах гарцыг эрэлхийлж, саатуулахгүй явуулах тал дээр арга хэмжээг авч ажиллаж байна.  

-Өмнөх сонгон шалгаруулалтаар ямар компаниуд шалгарч байсан бэ?  

-Өмнө нь хоёр ч удаа гүйцэтгэгч сонгон шалгаруулж байсан. “Оюутолгой” компани 2012 онд БНХАУ-ын “SEPCO-2” компанийг, “Тавантолгой” төслийн нэгжийн зүгээс 2013-2015 онуудад Японы “Марибуни” болон “MCS”-ийн түншлэлийг сонгон шалгаруулж байсан. Гэвч дээр дурдсан шалтгаануудын улмаас баригдалгүй өдийг хүрсэн.  

-Суурилагдсан хүчин чадлын хувьд 450МВт гэж ойлгосон. Бодит үйлдвэрлэл хэд вэ?  

-Суурилагдсан хүчин чадлын хувьд 450МВт, үүнээс дотоод хэрэгцээгээ хасаад гурван агрегат бүрэн ажиллах үед 400 орчим МВт-н чадал сүлжээнд нийлүүлэх бүрэн боломжтой.  

-"Оюутолгой", Өмнийн говийн хэрэгцээг бүрэн хангаж чадах уу, Зардлаа нөхөж чадах болов уу?    

-Суурилагдсан хүчин чадлаар Оюутолгойн хэрэгцээг бүрэн хангана. Цаашдаа говийн бүсийн хэрэгцээг төвийн эрчим хүчний систем болон бүс нутагт төлөвлөгдөж буй бусад эх үүсвэрээс хангах боломж бүрдэнэ. Энэ станцын хувьд  давуу тал нь өртөг зардлаа богино хугацаанд нөхөх бүрэн боломжтой.

    Учир нь “Оюутолгой” компанитай эрчим хүч худалдах, худалдан авах гэрээг ойрын үед дуусгахаар хоёр талаас ажлын хэсэг ажиллаж байна. Үнэ тарифын хувьд уул уурхайн ААН-н тариф өндөр байдаг учир харьцангуй гайгүй байх гэж бодож байна.

  -Дэлхий даяар нүүрсний хэрэглээг багасгаж сэргээгдэх болон өөр эх үүсвэрийн эрэлд гарчихлаа. Манай улс ч хүлэмжийн хийг 2030 он гэхэд 30 хувь бууруулах зорилт тавьсан. Ийм байхад станц барих нь зөв үү?  

-Дэлхий нийтээр цаг уурын дулаарал, хүлэмжийн хийн ялгаралтай холбоотой нүүрсээр ажилладаг станцыг барихыг хориглож байгаа ч өнөөдөр хүн төрөлхтөн эрчим хүчнийхээ 30 гаруй хувийг нүүрсээр хангаж байна. Учир нь нүүрсийг орлох хямд, найдвартай технологи хөгжөөгүй байна. Энэ шилжилтэд цаг хугацаа их орно. Улс орон бүр энэ зорилтод хүрэх цаг хугацаагаа өөрийн орны эрчим хүчний нөөц, хэрэглээ хангамжтай уялдуулан янз бүрээр тодорхойлж байгаа. Манай улсын хувьд дэлхий нийтийн чиг хандлага, олон улсын байгууллагын өмнө хүлээсэн үүргийн хүрээнд тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадлыг 2020 онд 20, 2030 онд 30 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байна. Бидний хувьд нүүрс хамгийн хямд, найдвартай технологиос гадна ашиглаж сурсан, боловсон хүчний хувьд бэлтгэгдсэн олон давуу талуудтай. Тийм учраас Эрчим хүчний сайдын хувьд нүүрснээс татгалзах гэдэг үгийг одоо шууд хэлэх боломжгүй байна.  

-Байгаль экологийн сөрөг нөлөөллийг бууруулах технологи нэвтрүүлэх үү?  

-Мэдээж цаашдаа байгаль цаг уурын нөлөөлөлд эрчим хүчний салбараас үзүүлж буй муу нөлөөллийг багасгахын тулд нүүрсний цэвэр технологийг хөгжүүлэх, нөлөөллийг саармагжуулах, багасгах технологийг хэрэгжүүлнэ. Мөн сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, эрчим хүчний хэмнэлтийн бодлого зэрэг олон талт арга хэмжээ авсанаар зохих үр дүнд хүрнэ гэж бодож байна.

  -Тавантолгойн цахилгаан станц тасралтгүй, найдвартай үйл ажиллагаатай байж чадах уу. Эрчим хүчний эх үүсвэрийн болон дамжуулах шугамын чадлаа нэмэх, техник технологио сайжруулах, хуримтлууртай байх шаардлагатайг мэргэжилтнүүд хэлж байсан. Эдгээрийг шийдсэн үү?  

-Эрчим хүчний найдвартай ажиллагаа ганц Оюутолгой гэлтгүй бусад хэрэглэгчид ч гэсэн чухал. Хүний амь нас, улс орны аюулгүй байдалтай шууд холбоотой. Өнгөрсөн хугацаанд эрчим хүчний салбарын мэдлэг чадвартай инженер техникийн ажилтнуудын хүчээр цахилгаан, дулаанаар хэрэглэгчиддээ тасралтгүй найдвартай хангасаар ирсэн. “Оюутолгой” бол эдгээр 600 гаруй мянган хэрэглэгчийн нэг учир онцгойлон авч үзэх шаардлаггүй. Гэхдээ бид системийн найдвартай ажиллагааг хангах сайжруулалт хийх зайлшгүй шаардлага байгаа гэдгийг үгүйсгэхгүй.     

Б.Бямбажаргал Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Б.Ундраа: Төгрөгийн тогтвортой байдлыг хангаж чадаагүйгээс нэг сая иргэн ядуу амьдарч байна
Нийтэлсэн: 2024-04-24 01:49:52

 

Манай улсын эдийн засаг 2023 онд долоон хувьд хүрч өссөн гэж байгаа нь яг үнэндээ Засгийн газрын зөв бодлогын нөлөө биш. Нүүрсний экспорт нэмэгдэж, уул уурхайн салбарын өсөлт, түүнээс хамааралтай тээвэр болон бусад салбаруудын идэвхжилтэй холбоотой өсөлт ю ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Гуйлгачин монгол "гурилаар хараат" боллоо
Нийтэлсэн: 2024-04-22 04:56:29

 

Монгол улс хүнсний хувьсгалаа цаасан дээр хийгээд "гурилаар хараат" болчихно гэж та бүхэн зүүдлээгүй явсан биз. Тэгвэл шатахуун, түлш, цахилгаан гээд ОХУ-ын хараат ямарваа нэгэн алхам хийхдээ хазгай гишгэчихвэл улсаараа харанхуй руу бүдэрч мэдэхэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ихэнх нутгаар сэрүүсэж, цасан болон шороон шуургатай байна
Нийтэлсэн: 2024-04-22 03:01:04

 

Энэ долоо хоногт нийт нутгаар цас, бороо, салхи шуургатай хүйтэн, зэврүүн өдрүүд үргэлжлэх нь. Тухайлбал, маргааш IV/23-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно

Сэтгэгдэл бичих Цааш унших

Наадмын нээлт, хаалтыг Ц.Батнайрамдал найруулна
Нийтэлсэн: 2024-04-22 02:58:05

 

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдаж, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмын нээлт, хаалтын ёслолыг найруулах найруулагчийг эцэслэн баталжээ. Үндэсний хорооны гишүүдийн олонхын саналаар "Монгол туургатан" театрын найруу ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

БАЯЛГИЙН ХУЛГАЙЧ
Нийтэлсэн: 2024-04-22 02:44:24

 

"Эрдэнэт үйлдвэр"ийн хоёрдугаар овоолгод түшиглэн боссон "Ачит Ихт" ХХК-ийн гидрометалургийн үйлдвэр 2014 оны долдугаар сард анх ажиллаж, зөвхөн туршилт тохируулгын гурван сарын хугацаандаа л гэхэд 1402.2 тонн катодын цэвэр зэсийг үйлдв ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно
Нийтэлсэн: 2024-04-22 02:38:33

 

Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэл түр зогсоход ажлын 5 хоног үлдлээ.

Сэтгэгдэл бичих Цааш унших

Дэд төвүүдийг хөгжүүлж, төвлөрлийг сааруулснаар агаарын бохирдол, түгжрэлийг бууруулна гэж тооцож байна
Нийтэлсэн: 2024-04-22 02:25:25

 

Нийслэлийн ИТХ-аас өгсөн үүргийн дагуу Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын О.Номинчимэг хийлээ. Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд 100 кВт-аас дээш хүчин чадалтай ха ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Байр, сургалтын төлбөрийн буцаан олголтыг шилжүүлж эхэлжээ
Нийтэлсэн: 2024-04-22 02:21:38

 

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу нийслэл хотын оршин суугч 28979 иргэний 47.1 тэрбум төгрөгийн буцаан олголт /2024.04.19/ иргэдийн дансанд орж эхэллээ.

Сэтгэгдэл бичих Цааш унших

Баабар: Сарлаг нядлах аргачлал
Нийтэлсэн: 2024-04-22 02:17:42

 

Мах комбинатад үхэр яаж нядалдагийг ярьж өгье. Бөх бат төмөр хоолойгоор барьсан хашлагатай, нарийн гудмаар үхэрүүдээ хөөж оруулна. Өргөөшөө дөнгөж хоёр үхэр арай гэж багтахаар нарийн гудам.

Сэтгэгдэл бичих Цааш унших

НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Токио хотод хийж буй айлчлалын хүрээнд Шинагава дүүрэгт ажиллав
Нийтэлсэн: 2024-04-18 01:55:38

 

Нийслэлийн ИТХ-ын дарга Япон Улсад ажиллаж буй албан айлчлалын бүрэлдэхүүний хамт Токио хотын Шинагава дүүрэгт ажилласан юм. Тус дүүргийн ИТХ-ын дарга Ватанабе Юичи болон захирагч Морисава Киокото нартай уулзлаа. Шинагава дүүргийн хувьд Монголын коосэнгийн ..

Сэтгэгдэл бичих Цааш унших