Нууц мэдээллийн уурхай

“ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ”ХХК-ИЙН ЗҮҮН БҮСИЙН ҮЙЛДВЭРИЙГ 10 ДУГААР САРЫН 1-НД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ГОРИМД ШИЛЖҮҮЛНЭ

Нийтэлсэн: 2021-09-13 02:49:24

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн  удирдагч З.Төмөртөмөө болон албаны бусад хүмүүс “Таван толгой түлш” компанийн зүүн бүсийн үйлдвэр дээр өнөөдөр ажиллалаа.

Сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээс хойш  нийслэлийн  агаарын бохирдол 50 хувиар  буурсан  бөгөөд, үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх үүднээс зүүн бүсийн үйлдвэрийг барьж,  аравдугаар сарын 1-нээс бүрэн ажиллагаанд  оруулахаар төлөвлөж, бэлтгэл ажлыг хангаж  байна.  Таван толгой түлш компани нь боловсруулсан түлшээ задгайгаар гаргахгүй бөгөөд 25 кг-аар савлаж гаргахтай холбоотойгоор савлагааны тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалтын ажил мөн хийгдэж байна.  Улмаар энэ сарын 15 гэхэд тоноглолыг бүрэн суурилуулж  дуусгана гэдгийг тус компанийн ерөнхий инженер М.Жавхлан  танилцууллаа.  Зүүн бүсийн үйлдвэрийн давуу тал нь түлшээ газан бойлуур ашиглаж, усыг уур болгох байдлаар боловсруулах технологитой. БНСУ-ын уг технологийг нийт зургаан шугаманд суурилуулсан бөгөөд, шахмал түлш богино хугацаанд чийгээ хаяж, шууд савлагаанд шилжүүлдэг аж. Мөн орчны тоосжилт, агаарын бохирдлыг багасгах үүднээс бутлуурын хэсгийн байгууламжийг газрын дор 9 метрийн гүнд байгуулсан гэдгийг  Ерөнхий инженер хэлсэн юм. Харин Таван толгой түлш  компанийн  баруун  бүсийн үйлдвэрт   найман шугамаар өдөрт 1400-1600 тонн түлш үйлдвэрлэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 44,000 тонн  түлшний нөөцтэй байгаа аж. Харин дөрвөн шугамд их засварын ажлыг гүйцэтгэж байна.

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Зүүн бүсийн үйлдвэрийн давуу тал нь технологийн хувьд сайжирсан. Агаар орчны бохирдлыг бууруулах үйлдвэрийн технологи нь өөрөө байгаль орчинд ээлтэй байх ёстой. Тиймээс жилд 600 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай, технологийн сайжруулалттай үйлдвэрийг барьж, ашиглалтад оруулах гэж байна. Хамгийн гол шахмал түлшний аюулгүйн нөөцийг бүрдүүлэх нь чухал. Таван толгой түлш компанийн баруун, зүүн бүсийн хоёр үйлдвэрээс гадна ТЭЦ II дээр байгаа шахмал түлшний үйлдвэрийн өвөлжилтийн бэлтгэл 95 хувьтай байна. Есдүгээр сарын 15 гэхэд бид айл өрх, сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн байгууллагын халаалтыг өгөх ёстой. Тиймээс эрчим хүчний бүх урсгал болон их засварууд энэ хугацаанд дууссан байх ёстой юм” гэлээ. Мөн тэрбээр зүүн бүсийн үйлдвэрийн тогтмол үйл ажиллагааг 10 дугаар сарын 1 гэхэд нээхээр төлөвлөж байгааг хэллээ. Гэхдээ үйлдвэрийн үйл ажиллагаа технологийн болон гарч буй бүтээгдэхүүний доголдолгүй байх ёстойг онцлов. Үйлдвэрт олон зуун хүн ажиллаж байгаагаас гадна бүтээгдэхүүнийг нийслэлийн өрх бүхэн хэрэглэх учраас технологийн аюулгүй байдлыг сайтар хангаж ажиллахыг үйлдвэрийн удирдлагуудад сануулсан юм.

Энэ үеэр Нийслэлийн агаар, орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө “Нийслэлээс Тавантолгой түлш компанийн бүтээгдэхүүний тээвэрлэлт, нөөцийн агуулах, борлуулагчдын цалин урамшууллын асуудалд дэмжлэг үзүүлж байна. Эдгээр арга хэмжээнд жилд 40 гаруй тэрбум төгрөгийг зарцуулдаг” хэмээв.

 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Б.Ундраа: Төгрөгийн тогтвортой байдлыг хангаж чадаагүйгээс нэг сая иргэн ядуу амьдарч байна
Нийтэлсэн: 2024-04-24 01:49:52

 

Манай улсын эдийн засаг 2023 онд долоон хувьд хүрч өссөн гэж байгаа нь яг үнэндээ Засгийн газрын зөв бодлогын нөлөө биш. Нүүрсний экспорт нэмэгдэж, уул уурхайн салбарын өсөлт, түүнээс хамааралтай тээвэр болон бусад салбаруудын идэвхжилтэй холбоотой өсөлт ю ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Гуйлгачин монгол "гурилаар хараат" боллоо
Нийтэлсэн: 2024-04-22 04:56:29

 

Монгол улс хүнсний хувьсгалаа цаасан дээр хийгээд "гурилаар хараат" болчихно гэж та бүхэн зүүдлээгүй явсан биз. Тэгвэл шатахуун, түлш, цахилгаан гээд ОХУ-ын хараат ямарваа нэгэн алхам хийхдээ хазгай гишгэчихвэл улсаараа харанхуй руу бүдэрч мэдэхэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ихэнх нутгаар сэрүүсэж, цасан болон шороон шуургатай байна
Нийтэлсэн: 2024-04-22 03:01:04

 

Энэ долоо хоногт нийт нутгаар цас, бороо, салхи шуургатай хүйтэн, зэврүүн өдрүүд үргэлжлэх нь. Тухайлбал, маргааш IV/23-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно

Сэтгэгдэл бичих Цааш унших

Наадмын нээлт, хаалтыг Ц.Батнайрамдал найруулна
Нийтэлсэн: 2024-04-22 02:58:05

 

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдаж, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмын нээлт, хаалтын ёслолыг найруулах найруулагчийг эцэслэн баталжээ. Үндэсний хорооны гишүүдийн олонхын саналаар "Монгол туургатан" театрын найруу ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

БАЯЛГИЙН ХУЛГАЙЧ
Нийтэлсэн: 2024-04-22 02:44:24

 

"Эрдэнэт үйлдвэр"ийн хоёрдугаар овоолгод түшиглэн боссон "Ачит Ихт" ХХК-ийн гидрометалургийн үйлдвэр 2014 оны долдугаар сард анх ажиллаж, зөвхөн туршилт тохируулгын гурван сарын хугацаандаа л гэхэд 1402.2 тонн катодын цэвэр зэсийг үйлдв ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно
Нийтэлсэн: 2024-04-22 02:38:33

 

Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэл түр зогсоход ажлын 5 хоног үлдлээ.

Сэтгэгдэл бичих Цааш унших

Дэд төвүүдийг хөгжүүлж, төвлөрлийг сааруулснаар агаарын бохирдол, түгжрэлийг бууруулна гэж тооцож байна
Нийтэлсэн: 2024-04-22 02:25:25

 

Нийслэлийн ИТХ-аас өгсөн үүргийн дагуу Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын О.Номинчимэг хийлээ. Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд 100 кВт-аас дээш хүчин чадалтай ха ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Байр, сургалтын төлбөрийн буцаан олголтыг шилжүүлж эхэлжээ
Нийтэлсэн: 2024-04-22 02:21:38

 

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу нийслэл хотын оршин суугч 28979 иргэний 47.1 тэрбум төгрөгийн буцаан олголт /2024.04.19/ иргэдийн дансанд орж эхэллээ.

Сэтгэгдэл бичих Цааш унших

Баабар: Сарлаг нядлах аргачлал
Нийтэлсэн: 2024-04-22 02:17:42

 

Мах комбинатад үхэр яаж нядалдагийг ярьж өгье. Бөх бат төмөр хоолойгоор барьсан хашлагатай, нарийн гудмаар үхэрүүдээ хөөж оруулна. Өргөөшөө дөнгөж хоёр үхэр арай гэж багтахаар нарийн гудам.

Сэтгэгдэл бичих Цааш унших

НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Токио хотод хийж буй айлчлалын хүрээнд Шинагава дүүрэгт ажиллав
Нийтэлсэн: 2024-04-18 01:55:38

 

Нийслэлийн ИТХ-ын дарга Япон Улсад ажиллаж буй албан айлчлалын бүрэлдэхүүний хамт Токио хотын Шинагава дүүрэгт ажилласан юм. Тус дүүргийн ИТХ-ын дарга Ватанабе Юичи болон захирагч Морисава Киокото нартай уулзлаа. Шинагава дүүргийн хувьд Монголын коосэнгийн ..

Сэтгэгдэл бичих Цааш унших