Нууц мэдээллийн уурхай

ЦУОШГ: Бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байна

Нийтэлсэн: 2021-04-01 02:03:23

 

Өнөөдөр төвийн аймгуудын нутгаар, маргааш өдөр нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас, цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг ЦУОШГ-аас анхааруулж байна.

Өнөөдрийн 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 15-20 градус, Их нуурууд болон Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Говь-Алтайн нуруу, Хүрэнбэлчир орчим Идэр, Эг, Үүр голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус дулаан, бусад нутгаар 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр 8-13 градус, бусад нутгаар 2-7 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө 2-4 градус дулаан байна.

Дөрөвдүгээр сарын 2-6-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

2-нд Алтай, Хангайн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар, 3-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, 4-нд Хэнтэйн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр, 5-нд говийн бүсийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи 2-нд говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 0-5 градус, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Б.Ундраа: Төгрөгийн тогтвортой байдлыг хангаж чадаагүйгээс нэг сая иргэн ядуу амьдарч байна
Нийтэлсэн: 2024-04-24 01:49:52

 

Манай улсын эдийн засаг 2023 онд долоон хувьд хүрч өссөн гэж байгаа нь яг үнэндээ Засгийн газрын зөв бодлогын нөлөө биш. Нүүрсний экспорт нэмэгдэж, уул уурхайн салбарын өсөлт, түүнээс хамааралтай тээвэр болон бусад салбаруудын идэвхжилтэй холбоотой өсөлт ю ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Гуйлгачин монгол "гурилаар хараат" боллоо
Нийтэлсэн: 2024-04-22 04:56:29

 

Монгол улс хүнсний хувьсгалаа цаасан дээр хийгээд "гурилаар хараат" болчихно гэж та бүхэн зүүдлээгүй явсан биз. Тэгвэл шатахуун, түлш, цахилгаан гээд ОХУ-ын хараат ямарваа нэгэн алхам хийхдээ хазгай гишгэчихвэл улсаараа харанхуй руу бүдэрч мэдэхэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ихэнх нутгаар сэрүүсэж, цасан болон шороон шуургатай байна
Нийтэлсэн: 2024-04-22 03:01:04

 

Энэ долоо хоногт нийт нутгаар цас, бороо, салхи шуургатай хүйтэн, зэврүүн өдрүүд үргэлжлэх нь. Тухайлбал, маргааш IV/23-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно

Сэтгэгдэл бичих Цааш унших

Наадмын нээлт, хаалтыг Ц.Батнайрамдал найруулна
Нийтэлсэн: 2024-04-22 02:58:05

 

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдаж, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмын нээлт, хаалтын ёслолыг найруулах найруулагчийг эцэслэн баталжээ. Үндэсний хорооны гишүүдийн олонхын саналаар "Монгол туургатан" театрын найруу ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

БАЯЛГИЙН ХУЛГАЙЧ
Нийтэлсэн: 2024-04-22 02:44:24

 

"Эрдэнэт үйлдвэр"ийн хоёрдугаар овоолгод түшиглэн боссон "Ачит Ихт" ХХК-ийн гидрометалургийн үйлдвэр 2014 оны долдугаар сард анх ажиллаж, зөвхөн туршилт тохируулгын гурван сарын хугацаандаа л гэхэд 1402.2 тонн катодын цэвэр зэсийг үйлдв ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно
Нийтэлсэн: 2024-04-22 02:38:33

 

Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэл түр зогсоход ажлын 5 хоног үлдлээ.

Сэтгэгдэл бичих Цааш унших

Дэд төвүүдийг хөгжүүлж, төвлөрлийг сааруулснаар агаарын бохирдол, түгжрэлийг бууруулна гэж тооцож байна
Нийтэлсэн: 2024-04-22 02:25:25

 

Нийслэлийн ИТХ-аас өгсөн үүргийн дагуу Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын О.Номинчимэг хийлээ. Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд 100 кВт-аас дээш хүчин чадалтай ха ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Байр, сургалтын төлбөрийн буцаан олголтыг шилжүүлж эхэлжээ
Нийтэлсэн: 2024-04-22 02:21:38

 

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу нийслэл хотын оршин суугч 28979 иргэний 47.1 тэрбум төгрөгийн буцаан олголт /2024.04.19/ иргэдийн дансанд орж эхэллээ.

Сэтгэгдэл бичих Цааш унших

Баабар: Сарлаг нядлах аргачлал
Нийтэлсэн: 2024-04-22 02:17:42

 

Мах комбинатад үхэр яаж нядалдагийг ярьж өгье. Бөх бат төмөр хоолойгоор барьсан хашлагатай, нарийн гудмаар үхэрүүдээ хөөж оруулна. Өргөөшөө дөнгөж хоёр үхэр арай гэж багтахаар нарийн гудам.

Сэтгэгдэл бичих Цааш унших

НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Токио хотод хийж буй айлчлалын хүрээнд Шинагава дүүрэгт ажиллав
Нийтэлсэн: 2024-04-18 01:55:38

 

Нийслэлийн ИТХ-ын дарга Япон Улсад ажиллаж буй албан айлчлалын бүрэлдэхүүний хамт Токио хотын Шинагава дүүрэгт ажилласан юм. Тус дүүргийн ИТХ-ын дарга Ватанабе Юичи болон захирагч Морисава Киокото нартай уулзлаа. Шинагава дүүргийн хувьд Монголын коосэнгийн ..

Сэтгэгдэл бичих Цааш унших